“Ривер гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил 90 хувьтай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. “Ривер гарден” хотхон орчмын шугам шинэчлэлийн ажлын явц өнөөдрийн байдлаар 90 хувьтай үргэлжилж байна.
НЗДТГ-ын мэдээлснээр, геодези, усны барилга байгууламжийн газраас энэ онд нийслэлд дөрвөн байршилд хөрсний ус зайлуулах шугам хоолой хийж байгаагийн нэг нь “Ривер гарден” хотхон орчмын шугам шинэчлэлийн ажил юм.
ГУББГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Ж.Батдорж хэлэхдээ, “Нийслэлд энэ жил 1.3 км хөрсний ус зайлуулах шугамыг засаж, шинэчилж байна. Гурван байршлын шугам шинэчлэлийн ажил дууссан. ХУД-ийн 17 дугаар хороонд байрладаг “Ривер Гарден” хотхон орчмын хөрсний усны шугам шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Энэ байршилд таван метр гүнд 1000 диаметртэй төмөр бетон хоолой угсарч байна. Ирэх 11 дүгээр сарын 10-нд гүйцэтгэж дуусахаар төлөвлөж, 12-15 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна” гэв.
Улаанбаатар