ӨНӨӨДӨР: “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-03 07:11:24

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


09:00 цагт: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач багш, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Эрдэм шинжилгээний хурал-2025" Уран зургийн галерейд болно.  

10:00 цагт: УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөлийн хурал болно. 

11:00 цагт: “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар танилцуулах хэвлэлийн хурал Үндэсний статистикийн хороонд болно.

11:00 цагт: Иргэдийн хөдөлгөөнөөс: "МАН, ИЗНН-ын нүүрсчдээс үндсэн хуулиа аваръя" сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

11:00 цагт: “Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!" хэлэлцүүлэг Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд болно.

14:00 цагт: "Монгол Улсад цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох" төслийн нээлт Новотел зочид буудалд болно. 

14:00 цагт: Монголын волейболын үндэсний дээд лиг эхэлнэ.

 

-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

-Дэлхийн гүн ухааны өдөр тохиож байна.

-"Цагаан алт" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2025”  үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо олон улсын үзэсгэлэнгийн танхимд болж байна. 

-Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбооноос жил бүр зохион байгуулдаг "Алтан намар-2025" хөгжмийн наадам УДБЭТ-ын тайзнаа болно.

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  

-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн олны хүртээл болно. 

-ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн гарч байна.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.


Хилийн чанадад: 

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Холбоотой мэдээ