ДОРНОГОВЬ: Орос оюутнууд багшлахаар иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны арваннэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Боловсролын газар 2017 оноос Эрхүүгийн их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, багш мэргэжлээр суралцаж буй орос оюутныг жил бүр урьж ерөнхий боловсролын сургуульд ажиллуулж иржээ.
Хамтын ажиллагааны гэрээний хугацаанд таван удаа 47 орос оюутан аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад нэг сарын
хугацаанд багшилсан байна.
Харин энэ оны 11 дүгээр сарын 15-наас 12 дугаар сарын 12-ныг дуустал зургаа дахь
удаагийн 16 оюутан, удирдагч багшийн хамт Айраг, Даланжаргалан Улаанбадрах, Сайншандын I, II, III, Замын-Үүд
сумын ерөнхий боловсролын II, III сургуульд сумын ерөнхий
боловсролын сургуульд багшлахаар иржээ.
Үүний дагуу хөрш орноос ирсэн орос багш нар болон орон нутгийн
сургуулийн удирдлагууд, багш нар, сургуулийн сурагчдын дунд танилцах үйл
ажиллагаа болжээ.

Улаанбаатар