Беларусьт 120 гаруй хүнийг өршөөлөөр суллажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-14 12:26:38

МИНСК, 2025 оны арванхоёрдугаар сарын 14 /BeLTA/. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай байгуулсан тохиролцооны хүрээнд, мөн түүний хүсэлтээр янз бүрийн орны 123 иргэнийг өршөөлөөр сулласан тухай түүний хэвлэлийн алба мэдээлжээ.


АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас Беларусийн калийн салбарт тавьсан хоригийг цуцалсан, мөн бусад хязгаарлалтын арга хэмжээг дахин хянан үзэх үйл явц эхэлсэнтэй холбогдуулан энэхүү шийдвэрийг гаргажээ.


А.Лукашенкогийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, өршөөлөөр суллагдсан хүмүүс нь тагнуул, террорист болон экстремист үйл ажиллагаа зэрэг янз бүрийн гэмт хэргээр Беларусийн хуулийн дагуу ял шийтгүүлсэн байна. 


Суллагдсан хүмүүсийн дунд Их Британи, АНУ, Литва, Украин, Латви, Австрали, Япон зэрэг хэд хэдэн улсын иргэд багтжээ.

Дээрх шийдвэрийг мөн гадаадын удирдагчдын хүсэлт, хүнлэг энэрэнгүй ёс, нийт хүн төрөлхтний болон гэр бүлийн үнэт зүйлсийг харгалзан гаргасан байна. Эрх баригчдын мэдэгдсэнээр, энэхүү алхам нь түнш улс орнуудтай харилцаагаа хөгжүүлэх, Европ дахь нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэсэн гэжээ.


Арваннэгдүгээр сарын эцэс хүртэл гаргасан өмнөх шийдвэрүүдийн дагуу, сүүлийн үед өршөөлөөр суллагдсан нийт хүний тоо 156 болсон байна.




Холбоотой мэдээ