Бэлчээрийн талаарх олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дэлхийн хуурай газрын тэн хагасыг эзэлдэг бэлчээрийг олон талаас нь авч үзэх уулзалт энэ сарын 9-нд НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганы үеэр боллоо.
Уулзалтын зорилгыг
Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд болох Цөлжилттэй
тэмцэх тухай НҮБ-ын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсын
стратеги, бодлогын түвшинд баталгаажуулахыг БОУАӨЯ мэдээлэв.
Тус уулзалтад
Монгол Улсаас гадна Бүгд Найрамдах Кени Улс, ХБНГУ-ын өндөр дээд төлөөлөгч, Рио-гийн
3 конвенц, НҮБ-ын Байгаль
орчны хөтөлбөрийн дарга нар оролцож бэлчээрийн талаарх байр сууриа илэрхийлсэн байна.
Энэ үеэр
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Монгол Улсын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь
нь уудам тал хээрээс бүрддэг. Эдгээр
экосистем нь нүүрстөрөгч шингээх, усны тогтолцоог зохицуулах, олон янзын
амьдралыг тэтгэх, уламжлалт мал аж ахуйг дэмждэг цогц тогтолцоо тул манай улс бэлчээрийн
газар нутаг” гэдгийг онцлон, Цөлжилттэй
тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн
Талуудын 17 дугаар бага хурлаас дэвшүүлэх санаачлагуудын
уялдааг танилцуулав.

Төлөөлөгч
нар “Монголын СОР”-ыг чухалчлан хүлээж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын манлайлалд
талархаж буйгаа илэрхийлжээ.
Улаанбаатар