Оросын БХ-ын сайд Сергей Шойгу бүх Оросын Газарзүйн цээж бичигт оролцов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-11-21 00:14:02

Энэ сарын 20-ны  өдөр Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль дээр Оросын Газар зүйн цээж бичигийг зохион явуулав.

“Өнөөдрийн цээж бичигт  маш сонирхолтой асуултууд орсон. Бид эдгээрийн ядаж тэн хагаст нь хариулж чадах болов уу гэж бодож байна. Ямартай ч би өөрийн хувьд ингэж хэлэх  байна. Ийм хүнд зэргийн  шалгалтад бэлтгэнэ гэдэг бол нэг шөнийн ажил биш“ хэмээн Орос улсын Батлан хамгаалахын сайд,  Газар зүйн  нийгэмлэгийн  ерөнхийлөгч Сергей Шойгу хэлжээ. Тэрээр цааш “Москвагийн улсын их сургууль нь  газар зүйн шинжлэх  ухааны таталцааны төв байсаар ирсэн төдийгүй, манай улсад хайртай, манай оронд  юу болж  байгаа болон манай орон юугаар баян тухай  илүү ихийг мэдэж,  ойлгох хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийн төв байсаар ирсэн“ хэмээгээд энэхүү арга хэмжээг амжилттай зохион явуулсан Москвагийн их сургуулийн захирал Виктор Садовничид зочломтгой сайхан хүлээж авсанд талархал илэрхийлэв.   Түүнчлэн Оросын Газар зүйн нийгэмлэгийн тэргүүн бүх оролцогчдод талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэв.

Москвагийн улсын их сургуульд болсон  Оросын газар зүйн цээж бичигт нийт 1500 гаруй хүн оролцсон бөгөөд тэдгээрийн дунд Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын Их сургуулийн Газар зүйн факультетын декан Сергей Добролюбов,  телевизийн нэртэй хөтлөгч Николай Дроздов, Олимпийн аварга Вячеслав Фетисов, Елена Исинбаева ,Виктор Кровопусков нар оролцжээ.  

Москва хот. А.Огторгуймаа

Холбоотой мэдээ