Зарим суманд бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-21 11:43:11

Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ, Баянхайрхан, Зэрэг сумын Эхэн, Манхан сумын Баянгол, Дарви сумын Булаг,Буянт сумын Цагаанбургас,Дуут сумын Цагаанбургас, Хөхбилчир, Шивэр, Мөст сумын Баянхайрхан, Үенч сумын Нарийн гол, Булган сумын Баянсудал, Баянгол, Алагтолгой багуудын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрчээ.

Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний алба 2016-2017 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн баг бүрийн нутгаар тоцоолж гаргахад ийм дүн гарчээ.

Энэ өвөл Ховд аймагт нийт 8292 малчин өрхийн 3282.7 мянган мал үүнээс тэмээ 23.6 мянга,адуу 119.1 мянга, үхэр 180.2 мянга, хонь 1256,6 мянга, ямаа 1703.3 мянга өвөлжих тооцоо гарчээ.

Хилийн зурвас бүс нутагт 272 өрхийн 114.1 мянган мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 888 өрхийн 457.0 мянган мал өвөлжиж байна.

Тус аймагт бог малын мялзан өвчин гарсантай холбоотой бусад аймаг, сумын болон өөрийн сум хооронд отроор өвөлжих малын шилжилт хөдөлгөөнийг түр зогсоосон байна.

Сумдын аюулгүйн нөөцөд 850 тн өвс бэлтгэхээс нийт 492.7 тн-ийг бэлтгэж, 58 хувьтай байгаа ба аймгийн аюулгүйн нөөцөнд 121.4 тн өвс бэлтгэсэн дүнтэй байна.

 

  А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ