30 гаруй малчин өрх өөр аймгийн нутагт оторлож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт уулархаг нутгаараа бага зэргийн цастай налгар өвөл болж байна.
Тус аймгийн бэлчээрийн 40 орчим хувь нь сайн, 45 хувь нь дунд, 15 хувь нь тааруу байгаа гэж ХХААГ-аас мэдээлж байгаа юм. Дунд зэрэг бөгөөд тааруу бэлчээрийн гарцтэй нутгийн зарим малчид өөрийн болон бусад аймгийн сумдад отроор өвөлжиж байна.
Тухайлбал бусад 4 аймгийн 7 суманд 31 малчин өрхийн 13649 мал отроор өвөлжиж байгаа ажээ. Энэхүү өрхүүдэд 104 хүн байгаа бөгөөд 0-1 насны нэг, 1-5 насны 14 хүүхэд, өндөр настан нэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэн хоёр байгаа юм байна.
Мөн 9 сумын 134 өрхийн 60 гаруй мянган мал өөрийн аймгийн бусад сумдад өвөлжиж байна. Энэхүү өрхүүдэд 411 хүн байгаа бөгөөд 0-1 насны 5, 1-5 насны 39 хүүхэд, өндөр настан 20, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 5 байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээллээ.
Д.Мишигсүрэн