ГОВЬ-АЛТАЙ: Хүйтний эрч эрс чангарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2026-01-13 09:39:10

Говь-Алтай, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ сарын 15-18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Алтайн уулархаг нутгаар -40 градус хүрэх тухай Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. 


Тодруулбал, нэгдүгээр сарын 13-нд Алтайн уулархаг нутгаар, 14-18-нд нутгийн зарим газраар цас орж шууран хүйтэн байх төлөвтэй байна. 14-нд уулархаг нутгаар, 15-нд нутгийн зарим газраар салхи шуургатай байх бөгөөд секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. 


13, 14-нд ихэнх нутгаар хүйтний эрч сулавтар байх боловч 15-наас ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, Алтайн уулархаг нутгаар шөнөдөө -35-40 градус, өдөртөө -25-30 градус хүрнэ.

Холбоотой мэдээ