АРХАНГАЙ: Шинэ Үндсэн хууль баталсны 34 жилийн ой тохиож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2026 оны нэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсны 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тэмдэглэн Г.Дэмид жанжны хөшөөнд цэцэг өргөж, аймгийн удирдлагууд, албан хаагчид, хүчний байгууллага, иргэд оролцлоо.
Ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход АИХ-ын 400 гаруй депутат гар бие оролцон баталснаас гадна Үндсэн хуулийн хэлэлцүүлэгт нийт 1.2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлсэн түүхтэй.
Хуулийг батлахад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Д.Дамбийжанцан, Т.Ядамсүрэн, Хотонт сумын иргэн С.Лхагважав, Ихтамир сумын иргэн П.Лонжидсүрэн, Эрдэнмандал сумын Ё.Давааням, н.Ренцэнбал нарын зургаан хүн АИХ-ын депутатаар сонгогдон батлалцаж байжээ.
Монгол Улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг дөрвөн удаа хэлэлцэн баталж гаргасан байдаг. Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр хэмээн тодорхойлжээ.
Улаанбаатар