Хоёр гүен үхсэн шалтгааныг шинжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-11-22 10:40:34

Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багийн нутаг Ханхинуур хэмээх газар ирвэсний  зулзага хоёр  гүен үхсэн байсныг малаа хариулж явсан малчин олж харжээ.

Үхсэн хоёр гүенг Ховд аймгийн Хөдөө аж ахуйн газар авчран дээж авч хот руу Мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжилгээнд явуулсан байна.

Байгаль орчны мэргэжилтнүүд үхсэн гүенд гадны нөлөө байхгүй,  өнгөрсөн хавар төрсөн нэг настай гүен гэж байна. Хоёр гүенгийн ходоод нь хоосон юу  ч гарахгүй байгааг бодоход ирвэс  үр төлдөө хоол тэжээл цуглуулахаар явсан хойгуур өлсөж үхсэн байх гэж таамаг дэвшүүлээд байна.

Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга М.Баатарзоригийн мэдээлснээр төвөөс шинжилгээний хариу ирмэгц  хоёр гүенд устгал хийнэ гэлээ.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ