Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-22 14:21:35

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж байна.

Тэд өчигдөр зудын байдлын үнэлгээгээр “цагаан зуд”-ын байдалтай байгаа Цагаан-Овоо суманд хүрчээ. Тус сум засаг захиргааны 6 багтай. 997 өрхөд 3495 хүн бүртгээгдэж, үүнээс 312 малчин өрх, 185 мал бүхий өрх байна. Сумын амжиргааны гол эх үүсвэр нь мал аж ахуй, өнгөрсөн оны жилийн эцсийн тооллогоор 142159 мал тоолуулж байсан бол одоогоор 192085 толгой мал өвөлжиж байна.

-Өнгөрөгч долдугаар сарын дунд үе хүртэл гантай, хур тунадас муутай байснаас улбаалан зуншлага оройтож өвс ургамлын гарц тачир байсан. Долдугаар сарын сүүлчээр бороошиж газар жаахан сэргэсэн ч малын бууц хэвтэр хатаж амжилгүй хөлдсөн нь өвөлжилтөд ихээхэн хүндрэл учруулж байна гэж сумын удирдлага ажлын хэсгийнхэнд танилцууллаа.

Аймгийн Засаг даргын ажлын бүрэлдэхүүнтэй Улсын онцгой комисс тус суманд ажиллажээ.  

Б.Туяа

Холбоотой мэдээ