Дорнодод гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-22 16:19:31

Дорнод аймагт хүн амын төрөлт нэмэгдэж, нас баралт  буурч байгаа ч иргэдийн гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөн их байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд 27,3 мянган хүн тус аймгаас шилжин явсан бол 8,8 мянган хүн шилжин ирсэн байна.

Дорнод аймгийн 14 сумын 66 багт 74,9 мянган хүн оршин сууж аймгийн хөгжлийн индексээр 21 аймгаас тавдугаарт явна. Хүн амын дундаж наслалт 68,4 жил байгаа нь нэлээн доогуур үзүүлэлт юм.

Хүн амын шилжин явах хөдөлгөөнийг бууруулж, тогтвортой ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах нь хөгжлийн томоохон зорилт болж байна.

“Дорнод аймгийн 2016-2025 оны хөгжлийн хэтийн зорилт” бодлогын баримт бичгийг боловсруулан баталснаар аймгийн хөгжилд тулгамдаж буй асуудлууд, хөгжлийн эх сурвалж боломжуудыг гаргаж тавьж үе шаттай хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, жил бүрийн үндсэн чиглэл, дэд хөтөлбөрт тусган ажилласнаар тусгалаа олох юм.  

Б.Туяа

Холбоотой мэдээ