Төрийн банкны салбарын захирлаар Х.Жанузах томилогдов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-11-22 17:11:23

Төрийн банкны Баян-Өлгий аймаг дахь салбарын захирлаар бизнесийн удирдлагын мэргэжилтэй Хуанын Жанузах өнөөдөр  шинээр томилогдлоо.

Х.Жанузах нь Баян-Өлгий аймгийн Өлгий суманд 1985 онд төрсөн. 2004 онд  бүрэн дунд сургууль, 2008 онд МУИС, 2014 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн ня-бо, бизнесийн удирдлагын  мэргэжлээр төгссөн. Бизнесийн удирдлагын магистр.  2008 оноос Хас банкинд менежер, 2013 онд «Ёлт констракшн» компанийн захирал, 2012 онд Өлгий сумын ИТХ-ын төлөөлөгч, 2013 онд аймгийн Нийгмийн Ардчилсан  Оюутны Холбооны тэргүүний сонгуульт ажил хийж байсан.

Тэргүүний барилгачин цол тэмдэг, Сангийн яамны жуух бичиг, Хас банкны шилдэг ажилтан, мөн аймгийн Засаг дарга, ИТХ-ын өргөмжлөлөөр шагнагдсан юм. 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ