Ахлах ангийн сурагчид 4 хичээлийг заавал судална

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
montsame_user@montsame.mn
2015-09-04 16:35:23

Боловсролын салбарын шинэчлэлийг орон нутагтаа  хэрэгжүүлэх  лаборатори сургуулиар сонгогдон гурав дахь жилдээ үйл ажиллагаа эрхэлж  буй  Хүмүүн цогцолбор сургууль багш, сурагч, эцэг эхийн хамтаар шинэ хичээлийн жилээ нээлээ.

2015-2016 оны хичээлийн жил тус сургуулийн хувьд нэлээдгүй онцлогтойг сургуулийн захирал Л.Эрдэнэцэцэг хэллээ. Тухайлбал: бага, дунд  ангийн шинэчлэлийг нэвтрүүлж, ахлах ангийн бодлогыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан 12 ангийн 9 бүлгийн хүүхдүүдээр  математик, монгол хэл, англи хэл, биеийн тамирын хичээлийг заавал судалж, үлдсэн хичээлүүдийг сонгон суралцуулна хэмээв.Ингэснээр сурагчид ирээдүйн мэргэжлээ зөв сонгож, чанартай боловсон хүчин бэлтгэх нөхцөл бүрдэх юм байна. Тус сургууль энэ хичээлийн жилд 1-р ангидаа 220, 10-р ангидаа 200 гаруй 12-р ангидаа 260 сурагч хүлээн авч, нийтдээ 2500 гаруй сурагч 120 багш, 65 ажилтантай сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүллээ.Уг  сургуулиас олон арван авъяаслаг сурагчид ирээдүйн боловсон хүчин бэлтгэгдсний сацуу үйл ажиллагааны үр дүнгээр  улсын хэмжээний лаборатори сургуулиудын манлайд байгаа юм.

Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд