Украйны экс ерөнхийлөгч Янукович онлайнаар мэдүүлэг өгнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-11-25 18:46:26

Энэ сарын 25 ны өдөр Оросын Ростов-на –Дону хотод  Украйны ерөнхийлөгч асан Виктор Янукович нь Киев хотын Святошинский дүүргийн шүүхэд  Майданы үйл явдалтай холбогдуулан гэрчийн мэдүүлэг өгнө.

Үүний дараа  Ростов-на-Дону хотод 19.00 цагт  Виктор Янукович  гадаад, дотоодын сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийх юм.

Украйны ерөнхийлөгч асан Виктор Янукович  нь 2014 оны  хоёрдугаар сард  тус улсад  төрийн эргэлт гарсны  улмаас  Засгийн тэргүүнээс буусан юм.  Тус улсын сөрөг хүчнийхний нийслэл Киев хотод  “евромайдан “ нэрээр зохион байгуулсан хүчний ажиллагаа зэвсэгт мөргөлдөөнд хүргэсний улмаас 100 гаруй хүн амь эрсэдсэн.  Амь үрэгдэгсдийн дунд босогчдоос гадна “Беркут” тусгай ангийн дайчид байсан. Украйны Ерөнхий  прокурорын газар уг хэрэгт хүчний байгууллагуудын удирдагчдыг буруутган, эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Ингэхдээ  ерөнхийлөгч Виктор Янукович болон бусад өндөр албан тушаалтнуудыг Интерполоор эрэн сурвалжилж буй юм. Харин  Виктор Янукович өөрийн зүгээс түүний эсрэг үүсгээд байгаа эрүүгийн хэргүүдээр онлайнаар дүрстэй хурал  хийж,  гэрчийн мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа тухайгаа нэг бус удаа мэдэгдсэн. 2016 оны 10  дугаар сарын 19-ний өдөр Орос улсын  Хууль зүйн яам  Украйны экс ерөнхийлөгчөөс “Майданы” үйл явдалтай  холбогдуулан  гэрчийн мэдүүлэг өгөх шаардлагыг Украйны талаас хүлээн авсан болохыг нотлон мэдэгдсэн.  Харин Ростов мужийн шүүх энэ сарын  25-нд онлайнаар дүрс бичлэгтэй хурал явуулахад  бэлэн байгаа тухай уламжилсан юм.

Виктор Янукович 2014 оны 3 дугаар сард тус улсад  үймээн самуун даймжирснаас өөрийн улсаас  ОХУ-руу зугтан гарсан билээ. Тэрээр одоо ч ОХУ-д орогнож буй юм. 

Москва хот. А.Огторгуймаа  

 

Холбоотой мэдээ