“Иргэдийн эдийн засгийн боловсрол” сэдвээр лекц уншина

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-11-29 17:57:19

БСШУСЯ, ШУА хамтран олон нийтэд шинжлэх ухааны мэдлэг олгох зорилгоор зохион байгуулдаг “Эрдэмтдийн үг” цуврал лекцийн 8 дахь удаагийн зочин эрдэмтнээр эдийн засагч, доктор, профессор Б.Даваасүрэн уригдлаа.

Тэрбээр  “Иргэдийн эдийн засгийн боловсрол” сэдвээр улс орны эдийн засгийн хөгжлийн бодлого, үзэл баримтлалын шинэчлэлийн чиглэл болон иргэдэд эдийн засгийн боловсрол, хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх зэрэг асуудлыг хөндөн ярина.

Лекц ирэх сарын 2-нд "Танан" төвийн хурлын танхимд олон нийтэд үнэ төлбөргүй байх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ