Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-11-30 15:39:02

Увс аймгийн Засаг даргыг томилсон Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж Үндсэн хууль зөрчиж байгаа эсэхийг Цэц хэлэлцэх болжээ.

Тодруулбал нэр бүхий иргэд Ерөнхий сайдын захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэсэн мэдээллийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Уг мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 12 дугаар сарын 7-ны өдөр болохоор товлогджээ.

Н.Туяа

Холбоотой мэдээ