Манай сэтгүүлч Ж.Батсайханыг БХЯ “Хүндэт жуух бичиг”-ээр шагнав
МОНГОЛЫН МЭДЭЭБХЯ-ны дээд шагнал “Хүндэт жуух бичиг”-ээр Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн сэтгүүлч Ж.Батсайханыг шагнав.
Түүнийг батлан хамгаалах салбарыг олон жил бичиж нийтэлсэн тул энэхүү шагналыг олгожээ.
“Хүндэт жуух бичиг”-т, Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган ажиллаж батлан хамгаалах үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг тань үнэлж ийнхүү шагнав гэжээ.
Шагналыг БХЯ, ЗХЖШ-ын харьяа "Дуулга" теле студийн шинэ байрны нээлтийн ёслолын үеэр "Соёмбо" сонины эрхлэгч, дэд хурандаа Т.Батсайхан гардуулсан юм.
Тэрбээр, 2008 онд тус яамны “Ээлтэй сэтгүүлч” шагналыг хүртсэн бөгөөд түүнээс хойш Батлан хамгаалах салбарын бүхий л үйл явдал, мэдээ мэдээллийг сурвалжлан нийтэлсээр байна. Мөн цэрэг эх орны сэдэвт “Эх орны төлөө” яруу найргийн наадамд удаа дараа тусгай шагнал хүртэж байв. Одоо тэрбээр цэрэг, иргэний амьдралыг нэгтгэсэн “Хар сүлдний хийморь” холбоог байгуулан тэргүүнээр нь ажиллаж байна.
Ж.Болор