Монгол Улс дахь гадаадын иргэдийн тооллого сар үргэлжилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2015-10-14 11:21:35

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар /ИХШХЕГ/-аас Монгол Улсад гэр бүлийн болон цагаач, хувийн бусад зорилгоор оршин сууж буй гадаадын иргэдийг энэ сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ны өдрийг дуустал нэгдсэн тооллогод хамруулаад байна.

Уг  тооллогыг хийснээр манай улсын орон нутагт үйл ажиллагаа явуулж буй гадаадын болон олон улсын ТББ-ын төлөөлөгчийн газар, Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар цагаач, хувийн бусад зорилгоор оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүний нэгдсэн бүртгэл, хяналтыг илүү сайжруулан бүртгэлжүүлэх юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ