Бие бялдрын төвшин тогтоох сорилыг жилд хоёр удаа авна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛМонгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 тоот зарлигт “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн төвшин тогтоох сорил”-ыг орон даяар авч байхаар тусгасан. Энэ дагуу Дархан-Уул аймгийн Биеийн тамир, Спортын газраас эрхлэн тус аймгийн төрийн байгууллагын ажилтан албан хаагчдыг оролцуулсан сургалт, зөвлөгөөнийг ЗДТГ-ын хурлын зааланд хийв.
Аймгийн БТСГ-ын дарга, Монгол Улсын Гавъяат дасгалжуулагч Н.Батлов: “Бие бялдрын хөгжил чийрэгжүүлэлтийн төвшин тогтоох сорилд 3-64 насны иргэд оролцох ёстой байдаг. Энэ онд манай аймгийн хэмжээнд нийт 13160 иргэн дээрх төвшин тогтоох сорилд хамрагдсан. Хүүхдийг хөгжүүлэх үндсэн зорилгын нэг нь тэдний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлж улмаар үндсэн хөдөлгөөнд сургах явдал юм. Хөдөлгөөн хүүхдийн бие махбодийн өсөлт хөгжилтөд нөлөөлөөд зогсохгүй оюун ухааныг сэргээдэг. Тиймээс жил бүр улсын хэмжээнд 3-64 насны бүхий л иргэд бие бялдрын төвшин тогтоох сорилд жилд хоёр удаа орох ёстой учраас сорил авахаар бэлтгэгдсэн хүмүүстээ давтан сургалт явуулж байна” гэв.
Б.Норовсамбуу