Дөрөвдүгээр сургууль тэргүүлж шилжин явах цомын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 14:12:30

Жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтан намар” хүүхдийн спортын сайн санааны гурав дахь тоглолт энэ сарын 9-12-ны өдрүүдэд спортын 7 төрлөөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү “Алтан намар” хүүхдийн спортын наадмын ахлах ангийнхны дунд зохиогдсон волейболын төрөлд охидын 7, хөвгүүдийн 8 баг оролцож хурд хүчээ сорьсноос охидын багийн тэргүүн байранд Спортын сургууль, хөвгүүдийн багийн тэргүүн байранд Сүхбаатар сумын ЕББД 6-р сургуулийн баг тамирчид шалгарсан байна. Мөн тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд охидоос Алтанбулаг сумын ЕББДСургуулийн баг, хөвгүүдээс Сүхбаатар сумын Улсын тэргүүний ЕББД лаборатори 4-р сургуулийн багууд тус тус шалгарчээ. Түүнчлэн спортын наадмын үндэсний бөхийн төрөлд Сүхбаатар сумын ЕББД 4-р сургуулийн н.Тунадас түрүүлж, Сүхбаатар сумын ЕББД 5-р сургуулийн н.Тэлмүүн үзүүрлэж, Спорт сургуулийн н.Өсөхбаяр, Зүүнбүрэнгийн н.Өнөболд нар шөвгөрчээ.

Наадмын Мини волейболын төрөлд Сүхбаатар сумын ЕББД 6-р сургуулийн охид, хөвгүүдийн баг тэргүүлсэн байна. Харин Үндэсний спортын шагай шүүрэх тэмцээнд охидоос Сүхбаатар сумын ЕББД 6-р сургуулийн н.Амин-Эрдэнэ, хөвгүүдээс Сүхбаатар сумын ЕББД 4-р сургуулийн н.Билэгт, Шагай няслах төрөлд охидоос Алтанбулаг сумын н.Туяа, хөвгүүдээс Сүхбаатар сумын ЕББД 3-р сургуулийн н.Бат-Очир, морь уралдуулах тэмцээнд Алтанбулаг сумын н.Аззаяа, хөвгүүдээс Сүхбаатар сумын ЕББД 6-р сургуулийн н.Баянжаргал, Ширээний теннисний төрөлд охидоос Сүхбаатар сумын ЕББД 6-р сургуулийн н.Энхзул, хөвгүүдээс ЕББД 2-р сургуулийн Э.Санчир, Хөнгөн атлетик  100 м-ийн төрөлд охидоос 4-р сургуулийн н.Энхжин, Алтанбулаг сумын н.Хүслэн, 200 м-ийн төрөлд Алтанбулаг сумын н.Аялгуу, ЕББД 4-р сургуулийн н.Тунадас, 800 м-ийн зайд 5-р сургуулийн н.Тэлмүүн, уртын харайлтад охидоос Зүүнбүрэнгийн н.Саранчимэг, хөвгүүдээс мөн сумын н.Мягмардалай нар тэргүүлсэн байна.

Ингээд тэмцээний нийт дүнгээр 23 оноогоор Сүхбаатар сумын ЕББД 4-р сургууль тэргүүлж шилжин явах цом, өргөмжлөл, спортын хэрэглэлээр шагнагдсан байна.

Тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр Дэлхийн Зөн ОУБ-ын Сэлэнгэ ОНХХөтөлбөрийн хамт олон ажиллаж , Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулжээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ