Ирэх онд терроризмтэй тэмцэх 17 үйл ажиллагаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-12-14 15:43:23

Завхан аймгийн Терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа.

Энэ удаагийн хурлаар аймгийн шинэ Засаг дарга Д.Батсайхан терроризмтэй тэмцэх ажиллагааг зохицуулах Завхан аймгийн салбар зөвлөлийн ажлаа хүлээн авчээ. Мөн салбар зөвлөлийн 2016 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг хэлэлцэж, 2017 онд зохион байгуулах ажлын төлөвлөгөөг баталлаа. 

2017 онд зөвлөлийн үйл ажиллагааг тогтмолжуулан, сургалт мэдээллийн ажлыг эрчимжүүлж, заавар зөвлөмж өгөх, алба мэргэжлийн анги, шуурхай штабын хүрээнд өгөгдөлт сургалтыг улирлын чанартай зохион байгуулах,  цэвэр усны хангамжийн харуул хамгаалалтыг сайжруулах, цианит натри ашиглалт, тээвэрлэлтэд тавих хяналтыг чангатгах, тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээнд холбогдох мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөл бүртгэлийн хяналтыг сайжруулах зэрэг 17 үйл ажиллагааг зохион байгуулахаар боллоо.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ