Ачаалж байна…
Ачаалж байна…
Монцамэ

Мөрөн, 2026 оны есдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Беате Дастел тэргүүтэй мэргэжилтнүүдийн баг Хөвсгөл аймагт ажиллаж, хүүхэд хамгаалал, боловсролын чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Цэцэгмаа болон холбогдох байгууллагын удирдлага, албан хаагчидтай уулзаж, хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Уулзалтаар Хөвсгөл аймагт 2026-2029 онд хэрэгжүүлэх “Алслагдсан сумдын хүүхдүүдийг чанартай, хүртээмжтэй боловсролд хамруулах төсөл”-ийн зорилго, үйл ажиллагааг танилцуулж, цаашдын ажлын талаар хэлэлцсэн байна.
Төслөөр алслагдсан сумдын хүүхдүүдийн суралцахуйн суурь чадварыг дэмжих, сургуулиудын гамшгийн үеийн бэлэн байдлыг сайжруулах, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр ажиллана.
Мөн Рэнчинлхүмбэ сумын Хөнжил багт 75 хүүхдийн бага сургууль барих асуудлыг танилцуулжээ. Тус сургуулийн барилгыг 2027 онд НҮБ-ын Хүүхдийн сан, Хаан банк болон бусад хөрөнгө оруулагчдын дэмжлэгтэйгээр барихаар төлөвлөж байна.
