Хулгайн гэмт хэргийн бүлэглэлийг илрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-12-20 13:24:43

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид 12 холбогдогчтой, 54 удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийн бүлгийг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Гэмт этгээдүүд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамжин хулгайн гэмт хэрэг үйлдсэн нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Тэд өдрийн цагаар үйлчилгээний төвүүдээр явж бэлэн мөнгө, бараа, гар утас зэргийг хулгайлдаг бол шөнийн цагаар харуул хамгаалалтгүй хүнсний дэлгүүрээс орлогын мөнгө, архи согтууруулах ундаа хулгайлдаг байжээ. Уг бүлгийг насанд хүрээгүй П, Б, Т нар нь удирддаг нь тогтоогдсон байна. Хэрэгт холбогдогчид нь насанд хүрээгүй тул баривчлалгүйгээр шалгалтын ажиллагааг явуулж байгааг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс мэдээлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ