Шүүхийнхэн төрийн дээд одон, медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-12-28 14:36:16

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. Элбэгдоржийн зарлигаар шүүхийн байгууллагад олон жил үр бүтээл, идэвх зүтгэлтэй ажилласан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Уг шагналыг ШЕЗ-ийн дарга Н. Лүндэндорж, гишүүн О.Зандраа, Д.Эрдэнэчулуун, Б.Сарантуяа, гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар шагнагдагсдад гардуулж баяр хүргэв. "Алтан гадас" одонгоор УДШ-ийн шүүгч Б.Батцэрэн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л. Оюун, Шүүхийн мэргэшлийн хорооны Ажлын албаны референт Ч.Жаргалсайхан, УДШ-ийн Тамгын газрын дотоод аудитын хэлтсийн ахлах шинжээч Х.Бадамжаргал нарыг, "Хөдөлмөрийн хүндэт медаль"-иар УДШ-ийн шүүгч Д.Ганзориг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Мөнхжаргал нарыг шагналаа.

Ж.Батсайхан

 

 

Холбоотой мэдээ