Мьянмарын эрх баригчид босогчидтой түр эвлэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-10-15 16:36:03

БАНГКОК. /TASS/. Мьянмар улсын Засгийн газар болон босогчдын найман хөдөлгөөний төлөөлөгчид тус улсын нийслэл хотод гал зогсоох гэрээнд гарын үсэг зуржээ. Энэ тухай Мьянмарын хэвлэлүүд мэдээлсэн байна.

Найрамдлын гэрээг хэдэн сарын турш боловсруулсан боловч Мьянмарт үйл ажиллагаагаа явуулдаг 15 бүлэглэлийн ердөө найм нь нэгдэхийг зөвшөөрчээ. Тухайлбал,  Хятадтай залгаа тус улсын хойд хил хязгаарыг хянадаг “Качинагийн хараат бус арми” эрх баригчидтай хамтран ажиллахаас татгалзсан байна.

Мьянмарт тархай бутархай босогчдын бүлэглэлүүд салан тусгаарлахын төлөө Засгийн газрын цэргүүдтэй  хэдэн арван жил тулалдаж байгаа юм.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ