Эмчид үзүүлэхээр дугаарладаг байдлыг халав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговийн иргэд өглөөгүүр эртлэн босож эмчид үзүүлэхээр эмнэлгийн гадна дугаарлаж зогсдог байсан.
Харин энэ асуудлыг 2016 оны 12 дугаар сараас эхлэн Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс шийдвэрлэж хоёр хөтөч сувилагч бүтэн гурван өдрийн турш иргэдэд эмчид үзүүлэх дугаар олгодог болсноор цэгцэрсэн байна.
Мөн сумдаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан үйлчлүүлэгчид юун түрүүнд сумынхаа эмнэлгээс “А3” маягтийг авах бөгөөд эмчтэйгээ зөвлөлдөж аймгийн эмчид үзүүлэх өдөр сараа тохирсноор тухайн эмч өвчтөнийхөө бүртгэлийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийлгэдэг болсон аж.
Ингэснээр сумаас ирж байгаа хүмүүс тухайн авсан цагийнхаа дагуу хоцролгүйгээр эмнэлэгт ирж цаг бүртгэл, нэрээ тулган шүүлгэж эмчид үзүүлж байна.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж хүндрэл чирэгдэлгүй болгосонд иргэд ам сайтай байгаа аж.
Х.Эрдэнэбулган