Энэ жил 87 иргэн хорт хавдраар нас баржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 18:12:55

Дорнод аймгийн Эрүүл мэндийн газраас эрхлэн гаргадаг мэдээгээр хорт хавдраар нас барагсдын тоо өссөн үзүүлэлт гарчээ.

Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 89 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 27.1%, осол гэмтлийн нас баралт 53 тохиолдол буюу 16.1 хувийг тус тус эзэлж байна. 0-1 насны хүүхдийн эндэгдэл 10 тохиолдол буюу 1000 амьд төрөлтөд 6.7 болсон байна.

2015 оны эхний 9 сард 1484 хүүхэд шинээр мэндэлж, 328 хүн нас баржээ. Хүн амын нас баралт 328 тохиолдол бүртгэгдсэн нь 1000 хүн ам тутамд 4.37 ногдож, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 тохиолдол буюу 4 хувиар буурсан байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ