Аймгийн хэмжээнд 44 багш шинээр ажилд орно

Орон нутагт | Өвөрхангай
montsame_user@montsame.mn
2015-09-04 17:51:37

Багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгссөн 150 залуу багш Өвөрхангай аймгийн боловсролын салбарт ажиллах хүсэлтээ өгчээ.

Тэдгээрээс багшлах эрхийн шалгалтын 1 дүгээр шатанд 103 шалгуулагч тэнцсэн бол 2-р шатны шалгаруулалтад 62 багш тэнцжээ. Шалгалтын эхний шатыг  тестээр, дараах шатанд эссэ бичлэгээр авсан бөгөөд оролцогчдын дийлэнх нь бага болон сургуулийн өмнөх боловсролын багш нар байв.

Шинэ хичээлийн жилд Өвөрхангай аймгийн сургууль, цэцэрлэгийн хэмжээнд  44 багш дутагдалтай байгаа аж. Тухайлбал цэцэрлэгийн бүлгийн багш 2, бага ангийн багш 17, дуу хөгжмийн багш 6, математикийн багш 4, монгол хэл, уран зохиолын багш 4, гадаад хэлний багш 2, физикийн багш 5, химийн багш 2, түүх, нийгмийн ухааны багш 2-ыг тус тус шалгалтанд тэнцсэн залуу багш нараас нөхөж ажиллуулна. Тэдгээрийн цаана нийт дүнгээр 600 орчим багш ажилгүй үлдэж байгаа гэх судалгаа байгаа юм.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд