Орон нутгийн замуудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулж, камер байршуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-18 15:20:32

Цагдаагийн ерөнхий газраас 2016 оны гэмт хэргийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны олон нийттэй харилцах хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбат мэдээлэл өгсөн юм.

Э.Бөхбат: "Өнгөрсөн онд иргэд авто зам дээр амь насаа алдсан хэрэг 13.8 хувь, гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон хэрэг 9.8 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан гэж  онцлоод, тун удахгүй Сар Шинийн баярын өдрүүд болох гэж буйтай холбогдуулан онцгойлон арга хэмжээ авч байгаа ажлаа танилцууллаа. Тэрбээр, "Сар шинийн баяраар орон нутгийн зам ачаалалтай болдог. Тиймээс орон нутгийн замуудад хөдөлгөөнт эргүүл ажиллуулахаас гадна орон нутгийн замуудад явуулын камер олноор байршуулна. Тиймээс цагдаа, гэрлэн дохиогүй замд замын хөдөлгөөний дүрэм зөрчих байдал гаргахгүй байхыг сануулж байна” гэв. Мөн баярын өдрүүдээр худалдааны томоохон төвүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Энэхүү замын ачаалал нь автомашины зориулалтын авто зогсоолгүйгээс болдог. Тиймээс худалдааны төвүүдэд авто зогсоол түрээслэгчдэд бус үйлчлүүлэгчдэд зориулж ашиглуулах захирамж хүргүүлж байгаа аж. Баярын өдрүүдээр замын хөдөлгөөний ачааллыг автомашины дугаарын хязгаарлалтаар болон замын урсгал, чиглэлийг өөрчилж бууруулах арга хэмжээг авч ажиллана. Сар шинийн баярын амралтын өдрөөр орон байр, албан байгууллагаа эзэнгүй орхисноос хулгайн гэмт хэрэгт өртөхөөс эрсдэл нэмэгддэг. Тиймээс байр орцоо давхар хаалга, цоожтой болгож, удаан хугацаагаар гэрээ орхин явахгүй байх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулан санууллаа.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ