Хөвсгөлд ирэх гадаадын жуулчдын тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛМонгол орны аялал жуулчлалын тулгуур төв болсон Хөвсгөл аймагт өнгөрсөн жил 59466 жуулчин иржээ. Тухайлбал дотоодын 46090, гадаадын 13476 жуулчин ирсэн бөгөөд 2015 онтой харьцуулахад гадаадын жуулчдын тоо 8000 гаруйгаар нэмэгдсэн бол дотоодын жуулчдын тоо 10 гаруй мянгаар буурсан байна.
Жуулчдын тоог Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын нэвтрэх цэгээр ороход авдаг хураамжийн тасалбараар гаргасан байна. Жуулчдын ихэнх нь зуны улиралд ирсэн учраас цаашид өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг өвлийн улиралд хүлээн авах жуулчны баазын тоог нэмэгдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байгаа ажээ.
Б.Гантуяа