“Оюуны хэлхээ” монгол хэлний багш нарын холбоо байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-19 23:58:37

Хөвсгөл аймгийн эх хэлний түшиц сургууль болсон Монгол Улсын гавъяат багш Д.Батсуурийн нэрэмжит Титэм сургууль дээр “Оюуны хэлхээ” монгол хэлний багш нарын холбоог байгуулжээ.

Тус холбоо нь монгол хүн бүрт эх хэлээ судлан суралцах зайлшгүй шаардлага тулгарч байгаа энэ үед монгол хэлний багш нарыг нэгтгэн эх хэлээ судлан суралцаж цаашид түгээн дэлгэрүүлэх зорилготой аж. Өөрөөр хэлбэл 2025 оноос төрийн бичгийг монгол бичгээр хослон бичих учраас багш нараараа дамжуулан олон нийтийг “Бид өөрийн гэсэн үндэсний өв соёл болсон босоо бичигтэй ард түмэн, хүн бүр эх хэл монгол бичгээ эрхэмлэн сурцгаая гэж уриалж, эх хэлээ заан сургах гэнэ.

С.Мөнхболд захиралтай “Титэм” сургуулийн хамт олон “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд амжилттай оролцож Ш.Лувсанвандан багшийн сангийн нэрэмжит шагнал хүртсэн, “Бичиг урлан” дугуйлангийн сурагч Золзаяа шилдэг 10 сурагчийн нэг болсон, багш О.Оюунтунгалаг мэргэжлийн багш нарын ангилалд гутгаар байрт шалгарсан ажээ.

Б.Га`нтуяа 

Холбоотой мэдээ