Томууны дэгдэлтийн үед авах арга хэмжээг эрчимжүүлэх албан даалгавар гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-20 19:56:25

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд томуу, томуу төст өвчний үед авах рага хэмжээг эрчимжүүлэх албан даалгавар гаргалаа.

Тус аймгийн хэмжээнд баасан гаригт томуу төст өвчний дэгдэлт 13,8 хувьтай бол Мөрөн суманд 12,4 хувьтай байна. Албан даалгаварт өрхийн эрүүл мэндийн төвүүд амралтын бямба гарагт ажиллах, 5 хүртэлх насны хүүхдийн дунд гэрийн эргэлтийг тогтмол хийж, өрхийн эрүүл мэндийн төвүүд бага насны хүүхдийн үзлэгийг гэрийн үйлчилгээнд шилжүүлэхийг даалгав.

Мөн бага насны хүүхэд нь томуугаар өвчилсөн, зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид 7 хоног хүртэл хугацаатай цалинтай чөлөө олгох, томуу өвчний шинж тэмдэгтэй болон өвчилсөн хүүхэд, багш ажилчдыг хичээл сургууль, ажлаас эмчийн магадлагаагаар 7 хоног хүртэл чөлөөлж, гэрт нь тусгаарлах зэргийг даалгажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ