Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд том оврын автобус үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-10-17 14:30:29

 Улаанбаатар-Замын-Үүд чиглэлд том оврын автобусаар иргэд өнөөдөр 18.00, 20.00 цагт  зорчиж эхэлнэ.

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх зорчигч тээврийн төвд нээлтийн үйл ажиллагааг 16:00 цагаас зохион байгуулах юм. Зорчих тасалбарын үнэ том хүн 39 мянган төгрөг, хүүхэд 19500 төгрөг юм байна. Цаашид өдөр бүр 20.00 цагаас явах аж.

Зорчих тасалбарыг онлайнаар болон Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвүүд Нарантуул, Төмөр замын төв буудал дахь билетийн кассаар тус тус худалдана хэмээн Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ. Тасалбараа 30 хоногийн өмнө  урьдчилан  бичүүлэх боломжтой юм байна.

 Б.Заяа

Холбоотой мэдээ