Захиргааны хяналтад байгаа этгээдүүдийн мэдээллийн санг бүрдүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-02-02 18:08:52

Завханы Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албатай хамтран “Генетик мэдээллийн сан” нэг бүрчилсэн арга хэмжээг явууллаа.

Энэ арга хэмжээ нь цагдаагийн байгууллагын захиргааны хяналтыг сайжруулах, захиргааны хяналтанд байгаа этгээдүүдийн мэдээллийг цагдаагийн байгууллагын захиргааны тоо бүртгэлд бүрэн хамруулах зорилготой томоохон ажил болов. Энэ үеэр цагдаагийн байгууллагын захиргааны хяналтанд байгаа 103 хүний гарын хээний дардас болон ДНК-ийн шинжилгээнд хамруулан генетик мэдээллийн санг бүрдүүлжээ. 

Мөн Улиастайн тойргийн сумдын 62, Тосонцэнгэлийн тойргийн сумдын 41 захиргааны хяналттай этгээдүүдийг нэг бүрчилсэн арга хэмжээнд мөн хамруулжээ. Түүнчлэн ЦЕГ-ын мэдээлэл судалгаа технологийн төвд хандаж, өмнө нь захиргааны хяналтын хугацаа дууссан болон өөр аймаг, хотод шилжсэн 96 ялтны мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт судалгааг хүргүүлсэн байна. 

Нэгдсэн үйл ажиллагааны үеэр захиргааны хяналтанд байгаа этгээдүүд болон  тэдний ар гэрийнхэн, батлан даагч нарт дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохгүй байх талаар ухуулга хийж, холбогдох хууль тогтоомжийг сурталчилсан байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ