Фрэнк Лампард зодог тайллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЛОНДОН. /KAZINFORM/. Английн хөлбөмбөгийн “Челси” клубын хагас хамгаалагч Фрэнк Лампард мэргэжлийн хөлбөмбөгийн ертөнцөд хөл тавьснаасаа хойш 21 жилийн дараа зодог тайллаа.
Лампард “Челси”-гийн бүрэлдэхүүнд багтан 649 тоглолтод оролцсон байна. Өдгөө 38 настай тэрбээр зодог тайлахаар шийдсэнээ өчигдөр нийгмийн сүлжээгээр дамжуулан хөгжөөн дэмжигчдэдээ мэдэгдсэн байна. Тэрбээр “үргэлжлүүлэн тоглооч гэсэн олон сайхан саналыг надад тавьсан. Гэхдээ, би одоо 38 настай. Энэ бол амьдралынхаа дараагийн үе шатыг эхлүүлэх нас гэж бодож байна” гэжээ.
Дасгалжуулагчаар ажиллаж магадгүй гэж тэрбээр хэлээд “дасгалжуулагчийн ур чадварт суралцах боломж олгосон Хөлбөмбөгийн холбоонд баярлалаа” гэжээ.
Лампард бол өөрийн цаг үеийнхээ хамгийн шилдэг довтлон тоглодог хагас хамгаалагчдын нэг юм. "Челси"-д 2001 онд ирсэн тэрбээр нийт 211 гоол оруулснаар тус клубын түүхэн дэх шилдэг нь болжээ. Харин Английн шигшээгийн бүрэлдэхүүнд 59 тоглолт хийхдээ 19 гоол хийсэн байна.
Г.Доржханд