“Манчестер Юнайтед” 2016 онд борлуулсан футболкныхоо тоогоор тэргүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОСКВА. /TASS/. Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” клуб 2016 онд борлуулсан футболкныхоо тоогоор тэргүүлжээ.
Энэ тухай The Sun хэвлэлийн газар мэдээллээ.
“Манчестер Юнайтед” өнгөрсөн онд 2 850 000 ширхэг футболк борлуулсан бол энэ үзүүлэлтээр удаахь байранд Испанийн “Real” /2 000 290/, гуравдугаарт Испанийн “Барселона” /1 000 980/ клуб оржээ.
"МЮ" клуб Францын тоглогч Пол Погба, Шведийн Златан Ибрагимовичийг багтаа авсны ачаар олон үзүүлэлтээр тэргүүлж чадсан ба энэ хоёр тоглогчийн футболкны борлуулалтын хэмжээ эрс өсч, уг үзүүлэлтээр 3 болон 4 дүгээр байрт бичигджээ. Футболк нь хамгийн ихээр зарагдсан хөлбөмбөгчин бол “Барселона”-гийн довтлогч Лионель Месси бол удаад нь “Реал”-ын довтлогч Криштиану Роналду орсон байна.
О. Барс