Мексиктэй залгаа хил дээр хана барихад 21,6 тэрбум доллар зарцуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-02-10 09:41:21

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын засаг захиргаа Мексиктэй залгаа хилийн бүсэд хана барих ажилд 21,6 тэрбум ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Энэ тухай пүрэв гарагт Reuters агентлаг Үндэсний аюулгүй байдлын яамны илтгэлээс иш татан мэдээллээ.

Тус яамны мэдээлснээр, 3 жил 6 сарын хугацаанд АНУ-Мексикийн хилийн хэд хэдэн хэсэгт хана босгох төдийгүй хамгаалалтын тусгай хашилт барихаар төлөвлөж байгаа аж. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 1 дүгээр сарын 25-нд Мексикийн хил дээр томоохон хана барих тухай зарлигт гарын үсэг зурсан бөгөөд "зарлиг нэн даруй хэрэгжиж эхлэх болно" гэж мэдэгдсэн юм.

Өнгөрсөн онд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр хана барих зардал 12 тэрбум доллар болно гэж мэдэгдэж байлаа. Харин түүний нэг намын гишүүн АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер Пол Райан, Сенат дахь бүгд найрамдахчуудын удирдагч Митч Маккнелл нар хана барих өртөг 15 тэрбум доллар болно гэж байв.

Илтгэлд дурдсанаар, 2000 км-ийн урттай дээрх байгууламжийн барих ажил гурван үе шаттай хэрэгжих аж. Үндэсний аюулгүйн байдлын яамны сайд Жон Келли ойрын өдрүүдэд энэ илтгэлээ танилцуулах болно гэж Reuters-ийн мэдээнд дурджээ. Сайд өмнө нь хэлэхдээ, барилгын ажлын санхүүжилт хүлээгдэж байна гэж мэдэгдэж байсан юм. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсерын мэдээлснээр, ийм хана барьснаар АНУ руу маш ихээр ирж буй хар тамхи болон гэмт хэрэг, хууль бус цагаачдын урсгалыг хязгаарлаж чадна, харин Мексик улс хана босгосны зардлыг ямар нэгэн байдлаар төлөх болно гэжээ.

Өнгөрсөн онд Д.Трамп CBS-д өгсөн ярилцлагадаа "хэрмийг хилийн тодорхой хэсгүүдэд босгоно, харин үлдсэн хэсгүүдэд нь тусгай хашилт хамгаалалт барина" гэж байв. 

О.Барс

США планируют потратить на строительство стены на границе с Мексикой $21,6 млрд

ВАШИНГТОН, 10 февраля. /Корр. ТАСС Антон Чудаков/. Администрация США планирует потратить на строительство стены на границе с Мексикой $21,6 млрд. Об этом сообщило в четверг агентство Reuters со ссылкой на находящийся в его распоряжении доклад министерства национальной безопасности.

По его данным, за 3,5 года планируется возвести на нескольких участках американо-мексиканской границы не только стены, но и защитные ограждения. Президент США Дональд Трамп 25 января подписал указ о строительстве крупного барьера на границе с Мексикой и заявил, что его реализация начнется немедленно. При этом сам республиканец во время своей предвыборной кампании в прошлом году заявлял, что стоимость проекта строительства составит $12 млрд, а его однопартийцы - спикер Палаты представителей Конгресса США Пол Райан и лидер республиканцев в Сенате Митч Макконелл- говорили о $15 млрд.

Как отмечают авторы доклада, строительство сооружения, длина которого превысит 2 тыс. км, будет разделено на три фазы. Министр национальной безопасности Джон Келли, по данным Reuters, должен уже в ближайшее время представить этот доклад. Ранее он заявил, что ожидает начала финансирования строительства "в кратчайшие сроки". Однако агентство указывает, что Вашингтон может и не последовать этому плану.

Как сообщил пресс-секретарь Белого дома Шон Спайсер, такая стена ограничит наплыв наркотиков, преступности и незаконных иммигрантов в Соединенные Штаты, а Мексика заплатит за возведение ограждения тем или иным образом.
В прошлом году в интервью CBS Трамп подчеркнул, что стену возведут на "определенных участках границы", а на остальных - специальные ограждения. "На определенных участках я бы это (ограждения) установил, но для других участков больше подходит именно стена, - подчеркнул он. - Я очень хорошо в этом разбираюсь, это называется сооружением". 

 

Холбоотой мэдээ