Ажилгүй иргэдийг түр ажлын байраар хангав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-02-15 16:03:11

Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн газраас аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажилгүй 50 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.

Эдгээр иргэдийг долоо хоногийн хугацаатай түр ажлын байраар хангаж аймгийн төвийн гудамжны замын цас, шороог цэвэрлүүлжээ. Энэ жил цас их орж Улаангомын зам талбай мөсөн бүрхүүлтэй болсон тул зам тээврийн аваар осол гарах, иргэд халтиргаанаас болж хөл гараа гэмтээх явдал элбэг тохиолдсон юм. Хэдийгээр Хотын хөгжил, цэцэрлэгжүүлэлтийн газраас Улаангомын гудамж талбайд элс хайрга, давс цацаж, замын цас цэвэрлэх ажлыг долоо хоног бүрийн баасан гарагт төрийн байгууллагуудтай хамтран хийж байсан ч байнга цас орсоор байсан тул үр дүнд хүрээгүй юм.

Энэ долоо хоногоос эхлэн 50 иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллуулснаар Улаангомын гудамжны цас мөс багассан байна. Ойрын өдрүүдэд Улаангомд цас нэмж ороогүй юм.

Б.Батхүү

Холбоотой мэдээ