Сар шинийн баяраар Хотын сурагчид шинийн 1-3-нд амрах бол орон нутгийн сурагчид 7 хоног амарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-17 17:13:13

Монголчуудын уламжлалт сар шинийн баяраар нийслэлийн ЕБС-ийн сурагчид шинийн 1-3-ны өдөр амрах бол хөдөө орон нутгийн сурагчид 7 хоног амарна гэж  БСШУЯ-наас мэдээллээ.

Мөн төрийн албан хаагчдын хувьд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.3-т зааснаар Цагаан сараар билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-нд бүх нийтээр амарна.

Өөрөөр хэлбэл, энэ сарын 27, 28, ирэх сарын 1-нд бүх нийтээр амарч, шинийн 4-ний өдөр буюу ирэх сарын 2-ны пүрэв гарагт ажил эхлэх юм.

Ж.Болор

Холбоотой мэдээ