Завханчууд өвөлжилтийн бэлгэлээ базааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
montsame_user@montsame.mn
2015-09-04 18:37:07

Завхан аймгийн өвөлжилтийн бэлтгэл хангах аймгийн Засаг даргын албан даалгавар гарлаа.

Завханы хөдөө аж ахуйн салбар, төв суурин газрын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангах”, өвлийг өнтэй давах, гэнэтийн аюул, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эртнээс хангуулах албан даалгаварыг сум, багийн Засаг дарга нар, ард иргэд болон албан байгууллагуудын удирдлагуудад хүргүүлэхээр аймгийн Засаг даргын 03 дугаартай албан даалгавар энэ сарын 4-нд гарлаа. Тухайлбал малчид, иргэд, аж ахуйн нэгжийн хадлан, тэжээл бэлтгэх техник, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх, байгаль цаг уурын аюулт үзэгдлийг цаг алдалгүй хүргэх, сэрэмжлүүлэх, дундаас доош тарга хүчтэй болон үржилд тэнцэхгүй малыг хүнсний зориулалтаар бэлтгэх, отроор өвөлжих , хаваржих зөвшөөрлийг холбогдох газруудаас зохих журмын дагуу авах, ХХААГ-тай  хамтран ажиллахаар болоод байна.  Мөн Монгол улсын Засгийн газрын 292 дугаар тогтоолоор батлагдсан  аймаг 250 тн өвс, 50 тн тэжээл, сум тус бүр 100 тн өвс, 30 тн тэжээлээр аюулгүйн нөөцөө бүрдүүлэн 10 дугаар сарын 15-ны дотор шаардлагатай цэгүүдэд татан байршуулах, Орон нутгийн болон гадаадын төсөл хөтөлбөрүүдийн хөрөнгөөр гаргаж байгаа инженерийн хийцтэй худаг, уст цэгийн гүйцэтгэлд хяналт тавьж малчдад эзэмшүүлэх зэрэг 23 албан  даалгавар гараад байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд