ЖАЙКА-гийн тусламжаар 3-4 сургууль барьж 2020 онд хүлээлгэн өгнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар /мОНЦАМЭ/. ЖАЙКА-гийн буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх “Ерөнхий боловсролын сургууль барих” төслийн хүрээнд ярианы тэмдэглэлд талууд гарын үсэг зурах ажиллагаа өнөөдөр БСШУСЯ-нд болов.
Тус ярианы тэмдэглэлд төслийн II баг болох Чий Эсаки, ЕБС-ийн барилга барих төслийн судалгааны багийн удирдагч Томохиро Фукуо, боловсролын төлөвлөлтийн мэргэжилтэн Томохиро Озава, барилга төлөвлөлтийн мэргэжилтэн, БСШУСЯ-ны Санхүү, эдийн засгийн газрын дарга Т.Батмагнай нар гарын үсэг зурсан юм.
Ингэснээр Японы буцалтгүй тусламжаар барих сургуулийг тодорхой болгож, оролцогч талуудын эрх үүргийг харилцан тохиролцлоо.
ЕБС-ийн барилгын тоо санхүүжилтээс шалтгаалж 3-4 барилга барих бөгөөд 2020 оны хичээлийн шинэ жилд хүлээлгэн өгөхөөр болов.
Ж.Болор