Багш нарын ажил хаялт оюутнуудыг хохироохгүй гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-02-24 14:46:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУИС-ийн Үйлдвэрчний эвлэл, МУИС-ийн Багш нарын холбооноос тус сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлж буйгаа "Монгол ньюс" мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж мэдэгдлээ.

Сүүлийн жилүүдэд Ардчилсан намын Засгийн газраас дээд боловсролын шинэчлэл хийж, бодлого, агуулгын өөрчлөлтийг урьдчилсан судалгаа, бэлтгэлгүйгээр, агуулгын хувьд биш хэлбэрийн хувьд хийхээр оролдсон нь дээд боловсролын системд хүндрэл үүсгэсэн. Улмаар олон төрлийн бодлого хэрэгжүүлсэн нь амьдралд нийцэхгүй, сургалтын чанар муудах, хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрсэнд сургуулийн удирдлагууд буруутай гэж үзэж байгаа юм. Тиймээс тус холбооноос шат шатны байгууллагуудад удаа дараа хандаад шийдэлд хүрээгүй учир ирэх сарын 06-наас ажил хаялт зарлахаар болсноо дуулгалаа.

МУИС-ийн багш нарын энэхүү  үйл ажиллагааг дэмжин МУБИС, АШУҮИС-ийн багш ажилтнууд нэгдэж ажил хаялт зохион байгуулах түр хороо байгуулаад байгаа аж. Түр хорооноос оюутнуудтай уулзан, тэдний эрх ашгийг хохироохгүй хэмээн МУИС-ийн ШУС-ийн Эдийн засгийн тэнхимийн ахлах багш, МУИС-ийн Багш нарын холбооны тэргүүн П.Лхамсүрэн хэллээ.

Энэ үеэр тус холбооны зүгээс бусад төрийн өмчит их, дээд сургуулиудийг энэхүү ажил хаялтад нэгдэхийг уриаллаа.

Ж.Болор

Холбоотой мэдээ