Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн зөвлөлгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-08 19:21:35
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Цагдаагийн газраас аймгийн 10-аад байгууллагын 100 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан “Эмэгтэйчүүдийн анхдугаар Зөвлөлгөөн” -ийг зохион байгууллаа.

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан  уг зөвлөлгөөнд хууль хяналтын болон Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийг хамруулсан байна. 

Зөвлөлгөөнөөр эмэгтэйчүүдийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний оролцоог бүх төвшинд дэмжих, чадваржуулах, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэрэг асуудлаар хэлэлцсэн юм. Тусгайлсан чиг үүрэг бүхий 10-аад байгууллагуудын 100 гаруй эмэгтэйчүүдээс гадна Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч Ц.Хулан, сэтгүүлч П. Хулан нар урилгаар оролцсон юм.

Эмэгтэйчүүд сүүлийн үед эрхийнхээ дагуу өөрсдийн ажил мэргэжлийн чиглэлээр хэсэг бүлгээрээ чуулж, аливаа асуудалд шийдвэр гаргаж, холбогдох байгууллага болон төр засагтаа хандаж тодорхой үр дүнд хүрч байгаа талаар Төв аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга М.Булган онцолж байсан юм. Зөвлөлгөөний төгсгөлд зөвлөлгөөнөөс гарсан шийдвэрийн төслүүдийг хэлэлцэж баталлаа.

Т.Есүхэйтөмөр

Холбоотой мэдээ