Төв аймгаас БНСУ-д ажиллах хүсэлтэй 150 иргэн бүртгүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Төв аймгаас Бүгд Найрамдах Солонгос улсад гэрээгээр ажиллах нийт 150 иргэд бүртгүүлж дууссан талаар Төв аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийн хэлтсээс мэдээллээ.
Бүгд Найрамдах Солонгос улсаас 8000 иргэний квот манай улсруу явуулсан бөгөөд энэ дагуу 18-39 насны залуусыг бүртгэж байгаа аж. Үүнээс Төв аймагт 150 хүний квот ирсэн ба бүртгэл өнөөдөр явагдаж дуусав.
Бүртгүүлсэн 8000 залуусаас Солонгос хэлний шалгалтыг авах ба тэндээс тэнцсэн 1500 залуу наймдугаар сард БНСУ руу явна гэж Төв аймгийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлтийн хэлтсийн дарга С.Энхтунгалаг хэллээ. Эхний ээлжийн солонгос хэлний шалгалтын тов энэ сарын 27-нд зарлагдана.
Залуусын хувьд тус улсруу явж ажиллах их сонирхол их байгаа нь бүртгэлдээ ороогүй байж бүртгэлийн хураамжаа төлсөн ирж байгаагаас харагдаж байсан юм.
Т.Есүхэйтөмөр