Хөвсгөл аймагт Хангайн бүсийн уралдаан анх удаа болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/ Монгол улсын Засгийн газрын 63-р тогтоолоор Хөвсгөл аймагт анх удаа “Дэлтэй цэнхэрийн хурд-2017” хангайн бүсийн уралдаан энэ сарын 12-нд зохион байгуулагдана.
Энэ үеэр дээд 3 насны морьдын уралдаан, эрлийз морьдын уралдаан болно. Уралдааныг зохион байгуулах ажлын хэсгийн даргаар Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд ажиллаж байгаа бөгөөд олон нийттэй харилцах алба, урлаг соёлын алба, бэлтгэл зохион байгуулалт хариуцсан алба, аюулгүй байдал дэг журмыг хангах алба гэсэн 4 ажлын хэсгийг байгуулаад байна. Уралдаанд оролцох морьдыг 3-р сарын 11-нд бүртгэх бөгөөд уралдааны үеэр дэг журам сахиулах зорилгоор Орхон, Архангай, Булган аймгаас цагдаагийн нэмэлт хүч авах гэнэ.
Мөн уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор уралдааны замны хальтиргаа гулгааг засч, хүүхдүүдийг даатгалд хамруулж, иж бүрэн стандартын хувцас хэрэглэлтэй байх шаардлагыг тавьж байгаа ажээ.
Б.Гантуяа