Малчид нийгмийн даатгалд хамрагдах нь хойрго байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-21 11:01:17

Булган аймгийн хэмжээнд нийт малчдын 40 хувь нь 40 – өөс доош насны буюу залуу малчид байдаг юм байна. Харин эдгээр иргэдийн дөнгөж 12  хувь нь нийгмийн даатгал төлдөг.

Өнгөрсөн хаврын нээлттэй хаалганы өдрүүдээр “Төрийн үйлчилгээг малчин танд” арга хэмжээг зохион байгуулж малчдад даатгалуудын тухай мэдээлэл хүргэсний ачаар даатгалд хамрагдах хүсэлтэй малчин иргэд бага ч гэсэн хувиар нэмэгдсэн байна. Харин малчдын эрүүл мэндийн даатгалд хамрагдалт 61,5 хувьтай байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ