Өнгөт арьстны тэгш бус байдлын талаар мэтгэлцэхийг шаардав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-10-21 12:40:53

ВАШИНГТОН.  /Sputnik/. Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхдаг талаар “Өнгөт арьстнууд ч хамаатай” хөдөлгөөн ерөнхийлөгчид нэр дэвшихээр өрсөлдөгчдийг мэтгэлцүүлэхийг Үндэсний ардчилсан хорооноос шаардаж өргөх бичиг барив.

“Мэтгэлцээний тоог хязгаарласан нь зарим нэр дэвшигчид бусдаас илүү эрх олгоод зогсохгүй, сонгогчид хамаатай сэдвээр  нэр дэвшигчдээ  бүрэн үнэлэх боломжгүй болсон” хэмээн өргөх бичигт дурджээ.

Үндэсний ардчилсан хороо 2016 оны арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө зургаан мэтгэлцээн төлөвлөөд буй юм.

“Өнгөт арьстнууд ч хамаатай” хөдөлгөөн нь 2013 онд Флорида муж улсад Миссуригийн цагдаа африк гаралтай америк хүүг буудан хороосны дараа байгуулагдсан юм. Одоо энэ хөдөлгөөн улс төрийн хүчин болоод байна.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 2016 оны 11 дүгээр сарын 8-нд болно.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ