В.Путин, Д.Трамп нар ирэх 7 дугаар сард анх удаа нүүр тулж уулзана

МОНГОЛЫН МЭДЭЭ
dogsom@montsame.mn
2017-03-14 17:33:32

Ирэх долдугаар сард ХБНГУ-ын Гамбург хотод ”Их Хорь”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар анх удаа нүүр тулж уулзах ажээ.

ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчийн анхны уулзалтыг дэлхий нийтээрээ хүлээж байна. Энэ жилийн “Их Хорь”-ийн уулзалтаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп нар нэг ширээнд зэрэгцэн сууж, уулзалдахаараа онцлог юм” хэмээн  ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Д.Песков CNN-д өгсөн ярилцлагадаа цохон тэмдэглэв.

Дашрамд дурдахад, энэ жилийн “Их Хорь”-ийн уулзалт ирэх долдугаар сарын 7, 8-ны өдөр болох бөгөөд Австрали, Аргентин, Бразил, Их Британи, Энэтхэг, Индонез, Итали, Канад, БНХАУ, БНСУ, Мексик, Европын Холбоо,  ХБНГУ, Өмнөд Африк, ОХУ, Саудын Араб, АНУ, Турк, Франц, Япон зэрэг орны төрийн тэргүүн, Засгийн газар болон Олон Улсын байгууллагын төлөөгч оролцож дэлхий дахинд тулгамдсан асуудлыг хэлэлцэх юм. 

 

Москва хот

Л.Нандинцэцэг

 

 

Холбоотой мэдээ